images

Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг нийслэлийн аварга боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-16


  Нийслэлийн аварга шалгаруулах "Гурвын эсрэг гурав" үндэсний бөхийн барилдаанд улсын харцага О.Мөнх-Эрдэнэ ахлагчтай, аймгийн арслан Н.Амгаланбаатар, аймгийн заан О.Доржсамбуу нарын Багахангай дүүргийн баг түрүүллээ. Харин улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан С.Цогтбаатар, аймгийн начин О.Пүрэв-Очир нарын Багануур дүүргийн баг дэд байр, улсын начин Л.Энхсаруул, аймгийн арслан Е.Көптилек, аймгийн начин Н.Пүрэвдаваа нарын баг гуравдугаар байранд тус тус шалгарлаа. Тус барилдаанд есөн дүүргийн төлөөлөл болсон багууд гурван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр нийт найман тойргийн барилдаан хийжээ. Нийт шагналын сан 65 сая төгрөг бөгөөд хувийн дүнгээр бөхчүүд давах бүрдээ 250 мянган төгрөгийн урамшуулал авч, түрүүлсэн бөх таван сая төгрөгөөр шагнуулсан байна. Тухайлбал, хувийн дүнгээр улсын заан Б.Батмөнх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Л.Энхсаруул нар тус бүр найман даваагаар бусдыгаа манлайлж, нэг сая төгрөгөөр шагнуулжээ. Харин багийн дүнгээр тэргүүн байранд 15 сая, дэд байранд 10 сая, гутгаар байранд таван сая төгрөгийн шагнал тус тус дагалдсан юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.